Home > Шүлэг > Золдэлгэр : Цэцгийн дэлбээ шиг эмзэгхэн зүрхээ хаана гээчив дээ…би

Золдэлгэр : Цэцгийн дэлбээ шиг эмзэгхэн зүрхээ хаана гээчив дээ…би

Цэцгийн дэлбээ шиг эмзэгхэн зүрхээ хаана гээлээ дээ…би

Цэвэрхэн залуун өвөрт сэтгэлтэйгээ хамт үлдээчихэв үү

Цэрвэж надаас зугттал нь дэнжээр нэг зугаалав уу

Цээжний үнэн үгээ хамаа нь замбараагүй урсгачихав уу

Цэцгийн дэлбээ шиг эмзэгхэн зүрхээ хаана орхичихов доо…

Зөвхөн чамд л хадгалсан ариун зүрх байсан юмсан

Зөндөө удаан хүлээхдээ энэ хэвээр нь нандигнасангүй

Зөв буруу нь олдохгүй энэ орчлонд төөрөхдөө

Зөвхөн чамд л үнэнгээ хадгалж эмзэгхэн хэвээрээ үлдсэнгүй ээ

Сарнайн дэлбээ шиг янагхан зүрхээ хаанаас одоо хайна даа…би

Саяханыг хүртэл цээжин дотор минь шинэхэнээрээ байсан юмсан

Салж учрах хорвоод салах нэгэнтэй нь од ширтэхдээ

Санааг нь мэдэлгүй цамцаа… бас зүрхээ тайлаад хаячихав уу даа


Categories: Шүлэг Tags:
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: