Home > Бүжиг > Be dance Flash Mob Зурагнууд

Be dance Flash Mob Зурагнууд

Bedance flash mob” Монголд анх удаа ЗАЛУУСЫН ЖИНХЭНЭ ДАВАЛГАА

Та “Flashmob”-ын тухай мэдэх үү? Хэрвээ сонсожбайгаагүй бол энэхүү бүжгийн төрлийн талаарх ойлголтыг эхлээд цөөн үгээр товчтайлбарлая. “Flash mob” бүжгийн төрөл нь анх 2003 онд өвөрмөц АНУ-ын Манхаттен хотын төв талбайд 100 бүжигчин бүжсэнээр олон нийтийндунд алдаршжээ. Энэ бүжгийн бусдаас ялгарах ганц онцлог нь олон хүн цугларсангудамж талбайд олон зуун залуус гэнэт гарч ирэн, нэг дэглэлтээр нэгэн зэрэг бүжиглэдэголон нийтийн бүжиг юм. Мэдээж секунд хормоор тоологдох “Flashmob”-ын аянд оролцогч олон зуунбүжигчин яг л нэг хүн адил бүжих хатуу дүрэмтэй. Үзсэн хүн бүрийн сэтгэлийгхөдөлгөж, зүрхийг догдлуулдаг энэхүү гайхамшигт бүжгийг 5 минутын бэлдэхийнтулд хамгийн багадаа 50 өдөр буюу 72000 минутын бэлтгэл зарцуулдаг байна.

Тэгвэл өнөөдөр Монголд анх удаа “Be Dance Flash mob” бүтээгдэж жинхэнэ тэсрэлт, бодит кайфыг бидэнд мэдрүүллээ. 2010 оны11 сарын 11-ны өдрийн 13 цагт нийслэл хотын иргэдийг гайхшруулсан  Монголын анхны “Be Dance Flash mob” TEDY төвийн өмнөх талбайд залуусын цоо  шинэ давалгааг үүсгэхээр Be брэндийн 300 хэрэглэгч залуус энэхүү уранбүтээлийг бүтлээ. Энэ бол BE DANCE FLASH MOB. Энэхүү “DANCE FLASH MOB” бүжгийн нэгдсэн үзүүлбэрийг шинэбүхний эхлэл байж, залуусын оролцоог дэмждэг Be брэндийн гишүүд залуус өөрсдөөсанаачлан, өөрсдийн оролцоогоороо бүтээсэн байна.

Энэхүү үзүүлбэрийн гол сенсаци нь Монгол залуучууд, Монгол дэглэлтээр,морин хуурь, жааз, хип хоп, тектоник, транс хөгжмийн аялгуун дор анхны “BeDance Flash mob”-г бүтээсэн юм. Иххотын мянга мянган залууснэг сэтгэлээр нэгдэж, өөрсдийн үйлдлээрээ нийгэмдээ эерэг мэссэжийг хүргэхийнхамт ирсэн хүн бүрт инээмсэглэл, баяр баясгалан, аз жаргалыг мэдрүүлсэн юм.

Мэдээж, 300 залуусын нэгэн зэрэг бүжих “Be Dance Flash Mob” бүжгийн үйлдэл, хөдөлгөөн бүр нь энд цугласан хүн бүрийггайхшруулж байсныг энд үгээр илэрхийлэх нь хангалтгүй бизээ. Тиймээс энэхүүарга хэмжээг бодитоор мэдрэхийг хүсвэл www.be4u.mn хаягаас дэлгэрэнгүй бичлэгийг хүлээн аваарай. Хамгийнгол нь эндээс бичлэгээсМонгол залуус багийн ажиллагаа, чадвар чадамжийг жинхэнэ утгаар нь харж болно.

Бүжгийн нэгдсэн үзүүлбэрт Be-ийн 300 гаруй гишүүн залуус албан ёсоорхамрагдсан бөгөөд сонирхохоор ирсэн 3000 орчим залуус сайн дураараа түрлэг нэмэн оролцож, бүжгийн хөдөлгөөнийг даганбүжиглэж байсныг энд дурьдахгүй өнгөрч болохгүй.

Эцэст нь дурдахад энэхүү үйл ажиллагаа нь МОНГОЛ ЗАЛУУСЫН НЭГДЭЛ төдийгүй монгол залуусын нийгэм дээ эерэг энерги, эрч хүчийг мэдрүүлсэн ЗАЛУУСЫН ЖИНХЭНЭ ДАВАЛГАА байлаа.

Мэдээг http://www.Be4u.mn сайтаас авсан болно

Categories: Бүжиг Tags:
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: