TecKToNiK

UB dance

2009 онд үүд хаалгаа нээсэн Монголын томоохон Бүжгийн сургалтын төв юм

“Se”  Club

Найман жилийн өмнөөс Парисийн гудамжинд бариу жийнс, тод, цайвар өнгийн богино ханцуйтай цамц өмсч скейтбоард унан, эрч хүчийн ундаагаар цангаа тайлах залуус үзэгдэж 1980-аад оныг санагдуулам өвөрмөц сонин үсний засалт нь ч олныг гайхуулж байсан байна. Тэд бол тектоник бүжгийг үндэслэсэн залуус байлаа гэж.  Парисийн “Метрополис” клубийн ажилтан, балетчин Сайрил Бланк эл бүжгийн хөдөлгөөнийг санаачилж, банкны ажилтан найз Александр Бароузын хамт шинэ урлагийг сурталчилж эхэлсэн юм байна. Бүжгийн шинэ хэлбэрээ “Paris Techno”-2007 электро жагсаалын үеэр анх олонд таниулсан тэд Франц даяар шөнийн клубуудэд үдэшлэг зохион өөрсдөө бүжгээ бүжиглэснээр тектоникийг сонирхох залуусын тоо олширсоор байв.
Та тектоник бүжгийн хөдөлгөөний 80 хувийг гараараа, үлдсэнийг нь хөлөөрөө гүйцэтгэх болно. Шаргуу давтах л юм л бол энэ тун амархан шүү дээ ЗАЛУУС АА.  Судлаачид тектоникийг алдарт “Can, can”-аас хойших Францыг таниулж буй анхны шинэ төрлийн бүжиг хэмээн дүгнэж байна. Тектоник бүжигчид “A Cause des Garзons” нэртэй сүлд дуун дээрээ бүжлэдэг. Тэд ихэвчлэн наймаас 25 насны залуучууд буюу яг бидний л үе. “Эрх чөлөө, чин хүслээ мэдэрч чаддаг залуус минь бүжээд бай” гэсэн уриатай тэдний хувцаслах хэв маяг ч үргэлж өвөрмөц.
Тектоникууд элдэв төрлийн зурагтай цамцыг, бариу, шулуун өмдтэй хослуулж хурц төд өнгийн спорт гутал, гоёл чимэглэлээр гангардаг. Үүнд 1980-аад оны хувцаслах хэв маяг нөлөөлсөн мэт харагддаг бөгөөд “Atari” анхны видео тоглоомын өнгө, өнгийн геометрийн дүрс нүдэнд тусдаг. Үүнийг “Teckfashion” гэж нэрлэдэг бөгөөд энэ төрлийн анхны дэлгүүр өнгөрөгч арваннэгдүгээр сард нээгджээ.Мөн хараа булаам содон үстэй болохыг хүссэн хэн бүхэнд зориулан “Тектоник” үсчний газрыг ажиллуулж эхэлсэн аж. Хоёр хажуугаараа болон урд хэсгээрээ богино, ард талын урт хэсгийг нь гельдэж босгосон тектоник бүжигчдийн тоо өдгөө 8000-д хүрчээ. Тэд “Брейк, электро бүжгийн хослол эл хөдөлгөөнийг хийхдээ хөлөө нугалан, гарынхаа гайхалтай хөдөлгөөнийг дууны хэмнэлттэй хослуулах хэрэгтэй” хэмээн захидаг. Мөн тек бүжигчдийг неон гэрэлгүйгээр төсөөлөх аргагүй. Гэхдээ толгойноосоо хөл хүртэл биш, шөнийн харанхуйг тод өнгөөр гэрэлтүүлэх л хэрэгтэй.Тектоникууд электро бүжгээс өөрийн гэсэн үндсэн хөдөлгөөнтэй анхны төрөл хэмээн өөрсдөөрөө бахархдаг. Улмаар бүжгийнхээ нэрийг брэнд болгож, зохиогчийн эрх авсан бөгөөд хууль бусаар ашиглахыг хориглох гэнэ. Учир нь хаа нэгтээ Том, Дик, Харри гээд хэн дуртай нь “Тектоник” гэсэн үдэшлэг зохиож, бүжгийн соёлыг гуйвуулахаас эмээж байгаа аж.Юутай ч тэд өөрсдөө өнгөрсөн жил дэлхий даяар 120 гаруй үдэшлэг зохион байгуулахад залуус бүжгийг аль хэдийн сурсан байжээ. Дэлхий нийтийг хэрсэн интернэтийн ачаар Мадагасакар, Марокко, Япон, Солонгос гээд тектоникийг мэдэхгүй газар бараг л үлдээгүй бололтой.Тектоникийн сүлд дуунаас гадна бүжгийн олон аяыг уран бүтээлч дижей нар зохиож байна. Тухайлбал, Францад дижей Dess, Teo Moss, RVB нар гайхалтай хөгжмөөрөө залуусыг байлдан дагуулж байгаа бол Азид цоглог, хэмнэл хүчтэй бассын дуугаралтыг Солонгосын дижей Ку мэдрүүлж буй.Тектоник урсгал залуусыг архи, тамхи гээд аливаа мансууруулах бодисоос ангид байхыг уриалдаг. Тэдэнд гагцхүү эрх чөлөө, залуу насны эрч хүчийг мэдрэх нь л гол нь ш дээ тиймээ залуус аа. За бүжиглээд байж дээ.

“Se” Club-ийн хичээлийн хуваарь

Зорилго:
Монголд Electro Dance ийг хөгжүүлжэх түгээн дэлгэрүүлэх.
Одоогор 2 газар хичээллэж байна. Гэртэйгээ сургуультайгаа ойрхон нь сонгоод явах боломжтой .

Засгийн газарын арл байрлах Flora цэцэгийн дэлгүүрийн 3 давхарт байрлах Se Dance club.
11 р хороололд хуучин гэмтэлийн хажууд Hamilton төв ийн 3 давхарт .

Төлбөр : сарын 39,999 төгрөг

Хичээл : 7 хоногт 3 өдөр хичээллэнэ . Tecktonik , Milkyway , Electro Dance гэсэн 3 үе шаттайгаар хичээллэх болно.

Se dance club Хувиар.

7 хоногийн 2 дох 4 дэх Хагасайнд гэсэн хувиартай
2 дох 4 өдөр 5 цагаас 7 цагийн хооронд Хагасайнд 12 цагаас 2 цагийн хооронд орно.

Hamilton Төвийн Хувиар.

7 хоногийн 1 дэх 3 дах гэсэн хувиартай бас Хагасайнд Se Dance орно.
1 дэх 3 дах өдөр нь 11 цагаас 1 хүртэл орно. Хагасайнд Se Dance дээр 12 цагаас орно.

ТэКБРоС оБи

2010 оны 10-р сарын 28, Пүрэв гариг, 00:46 Бичсэн Отгонбат

Нэр:Отгонбат

Хоч:Оби

Нас:17

Өндөр: 175

Сургууль:Сүхбаатар дүүргийн 2р сургуулийн 11р анги

Одоо бүжиглээд 1 жил болж байна.Тэкброс хамтлагийн гишүүн.

ТэКБРоС Kai

Нэр: Билгүүн

Хоч: Кай

Нас: 18

Өндөр: 182

Сургууль:Хүрээ ис 1 курс

Одоо бүжиглээд 1 жил болж байна.Тэкброс хамтлагийн гишүүн.

TecKToNiK-ийн ихэнхи хөдөлгөөн энэ бичлэгэнд багтсан бна

TecKToNiK дэмжигч

www.1000sarna.co.cc

  1. hehehe
    03/12/2010 at 18:53 p12

    uhaan muutai hyumuust heterhii tolgoi erguulsen bujig ymaa ntr

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: