Хайрын тухай 4 мөртүүд

23/10/2010 Leave a comment

Зүүдэнд чинь би хүрээд очно
Зүрхнийхээ үгийг шивнээд буцна
Зөвхөн чамтай уулзахаар очно
Зүгээргүй бас үнсээд буцна


өндөө их саначихаад тэврүүлэх би дуртай
Зөрүүд зан гаргачихаад өрөвдүүлэх би дуртай
Зөөлөн дулаан уруулаар чинь үнсүүлэх би дуртай
Зөвхөн чамаараа аргадуулах би дуртай


Зүрхийг зөвхөн цохилдог гэж бодсоноос
Зүйрлэхгүй их хайрыг тээдгийм гэж мэдсэнгүй
Алгын чинээ биеийг амьтай л гэж бодсоноос
Ариун хайрын дөлөнд шатдагийм гэж мэдсэнгүй


Анхны цасны ширхэг болж чиний алганд буумаар
Амтат дарстай хундага болж чиний л уруулд хүрмээр
Атгахан зүрхээ баярлуулж чамтай л хамт баймаар
Ахиад ирсэн хайрыг хаяад би зугатамгүй

 

Унтах болгондоо намайг зүүдлээрэй
Уулзах болгондоо надад дурлаарай
Үнсэх болгондоо намайг хайрлаарай
Үргэлж надад үнэнч яваарай

Бусдынх гэдгийг чинь мэдсээр байж
Булгих зүрхэндээ чамайг л тээсээр
Буцааж чадахгүй хайрынхаа галыг
Бурхнаас хүртэл нууж өрддөг өө
Хавар дэлгэрэх цэцгэнд би ханахгүй
Хайраар учирсан хосуудад би атаархахгүй
Намраар унасан навчинд би гунихгүй
Надаар дутах чамайг би харин хайрланаа.
Чамтай байсан мөчөө би save-ллээ
Чамгүй байсан үеэ би delete-ллээ
Чамд хайртайгаа би send-ллээ
Чамаас харин report ирсэнгүй ээ
Чиний зүрхний сүлжээ унажээ
Хайртай байсныг чинь мэдээгүйд Уучил
Хардыг байсныг чинь тогоогүйд Уучил
Харддаг байсныг чинь анзаараагүйд Уучил
Хожимдоогүй бол харин одоо Би Чамд Хайртай
Урьд шөнө би чамтай хамт дуу дуулсан. Сэтгэлээ бүлээцтэл.
Урууланд чинь тэгээд уруулаараа хүрсэн. Сэтгэлээ халууцтал.
Сэмхэн инээмсэглэлдээ гуниг шингээж гэр лүүгээ ороход чинь
Сэтгэл минь ганцаардах мэт болж дараагийн учирлыг өөртөө амласан
Чи миний зүрхний шүтээн
Чимээгүй ирсэн дурлалын сум
Зүрхэнд ирсэн ариун бурхан
Сэтгэлд ирсэн дурлалын эм
Чи минь наддаа тэнгэрийн од
Тэгэхдээ бүр зүүдний од
Хэнд ч хэлээгүй нууцхан од
Хэзээд гэрэлтэх хайрын од
Хардаад хэрэггүй ээ, би чамд үнэнч
Харамлаад хэрэггүй ээ, би зөвхөн чинийх
Санаад хэрэггүй ээ, би чамтай хамт
Шаналаад хэрэггүй ээ, би чамд хайртай
Ар араасаа цуварсан 18 хавар минь баяртай
Анхны хайртай учруулсан 18 нас минь баяртай
Усны мөнгөн долгио шиг урсөх өнгөрөх өдрүүд минь баяртай
Ухаарч амжаагүй насны минь гал халуун хайр минь баяртай

 

Categories: Шүлэг Tags:

Шүлэг

21/10/2010 Leave a comment

Чамд хvн бvхэн дурладаг гэж би боддог
. . . . . . . . . . . . .** . . **. . . . .*………………Чамайг харамлах хайр хоосноос тєрєєргvй
. . . . . . . . . . . . ***.*. . *. . . . .*……………..Чиний сайхнийг юу ч нууж чадахгvй
. . . . . . . . . . . .****. . . .** . . . ******……..Чи єєрєє мэддэг хэрнээ эгэл билээ
. . . . . . . . . . . ***** . . . .**.*. . . . . **……..Чамайг тєрvvлсэн ээжид чинь vнсvvлэхсэн
. . . . . . . . . . .*****. . . . . **. . . . . . *.**…..Чиний ухаарал эцгийг чинь харахсан
. . . . . . . . . .*****. . . . . .*. . . . . . *…………Байгалиас сайхныг vлдээлгvй авсан
. . . . . . . . . .******. . . . .*. . . . . *……………Бахархмаар ухаалаг чамтай танилцахсан…
. . . . . . . . . .******* . . .*. . . . .*……………..Уусахдаа хоёр сэтгэл дэвтээн жаргасан
. . . . . . . . . . .*********. . . . . *………………Учрахдаа бие биенээ шатаан хайлсан
. . . . . . . . . . . .******* . ***…………………..Дэргэдээсээ єєр цайлган сар тоссон
. . *******. . . . . . . . .**………………………..Дэндvv холд зvvд ч гvйцэмгvй амраг минь
. . .*******. . . . . . . . *………………………….Бор зvрхээ амрааж барааг чинь харахсан
. . . ******. . . . . . . . * *………………………..Бодол хєвєх завгvй явсан тоотой vдшээ дурсахсан
. . . .***. . *. . . . . . .**………………………….Эрхэлж суусан хайрын харцаараа ширтэлцэж тоглохсон
. . . . . . . . .*. . . . . * …………………………….Энхрий дурлалын заяаг мартаж чадамгvй амраг минь
. . . . . . .****.*. . . ..*……………………………Хvreed ирээч дэ хайрт минь
. . . . . *******. .*. . *……………………………Холоос хvн санах юутай хэцvv вэ.


Categories: Шүлэг Tags:

Шүлэг

21/10/2010 Leave a comment
АЛДУУРСАН СЭТГЭЛЭЭ НУЛИМСААР БҮРЭХГҮЙ
АНДУУРСАН ХАЙРАНДАА ЧАМАЙГ БУРУУТГАХГҮЙ
АСГАРТЛАА УЙЛЛАА ГЭЭД ЧИ ЯМАР ИРЭХ БИШ
АХИАД БОЛОМЖ ОЛДВОЛ ЧАМАЙГАА БИ АЛДАХГҮЙ ЭЭ
Categories: Шүлэг Tags:

Золдэлгэр: Гоо үзэсгэлэн чамд хэлье!

21/10/2010 Leave a comment

Тийм дээ…Чи сайхан бүсгүй
Тэргүүндээ цэцэгтэй бүсгүй
Тэнэг залууг хөлдөө сөхрүүлж, үхүүлж бас чадна
Тэглээ гээд чиний төрх зуун жилээрээ хадгалагдахгүй…
Зүрх гэж байдаг бол чинийх толгойд чинь яваа
Зүүд гэж байдаг бол чинийх амьдралд чинь болоо
Зөөлөн зан хатуугаа дийлж уяраадаг хорвоод
Зөрүүд бардам чиний зан удаан тэсэхгүй ээ…
Чамд л гэж шивнэе, гоо үзэсгэлэн минь
Чамайг надаас холдохоос чинь өмнө хэлье
Чиний надад байгаа бүх л зүйл гаднаасаа хуурамч
Чимээгүй алга болоод өнгөрсөнөөр минь тохуурхах нь чиний үнэн



Categories: Шүлэг Tags:

Золдэлгэр : Цэцгийн дэлбээ шиг эмзэгхэн зүрхээ хаана гээчив дээ…би

21/10/2010 Leave a comment

Цэцгийн дэлбээ шиг эмзэгхэн зүрхээ хаана гээлээ дээ…би

Цэвэрхэн залуун өвөрт сэтгэлтэйгээ хамт үлдээчихэв үү

Цэрвэж надаас зугттал нь дэнжээр нэг зугаалав уу

Цээжний үнэн үгээ хамаа нь замбараагүй урсгачихав уу

Цэцгийн дэлбээ шиг эмзэгхэн зүрхээ хаана орхичихов доо…

Зөвхөн чамд л хадгалсан ариун зүрх байсан юмсан

Зөндөө удаан хүлээхдээ энэ хэвээр нь нандигнасангүй

Зөв буруу нь олдохгүй энэ орчлонд төөрөхдөө

Зөвхөн чамд л үнэнгээ хадгалж эмзэгхэн хэвээрээ үлдсэнгүй ээ

Сарнайн дэлбээ шиг янагхан зүрхээ хаанаас одоо хайна даа…би

Саяханыг хүртэл цээжин дотор минь шинэхэнээрээ байсан юмсан

Салж учрах хорвоод салах нэгэнтэй нь од ширтэхдээ

Санааг нь мэдэлгүй цамцаа… бас зүрхээ тайлаад хаячихав уу даа


Categories: Шүлэг Tags:

Хайрын тухай шүлэг

21/10/2010 Leave a comment

Чамдаа эрхэлдэг ялдамхан зан минь хайр бсан

Чамайгаа үгүйлдэг янагхан сэтгэл минь хайр бсан

Чамдаа итгэдэг ариухан итгэл минь хайр бсан

Чамайгаа мөрөөддөг гэгээн мөрөөдөл минь хайр бсан…………


Categories: Шүлэг Tags: